ЭТТ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс борлуулах ам нөхцөлтэй гэрээ нэгийг ч байгуулаагүй
2024 оны 4 сарын 23
"Эрдэнэс Тавантолгой" ХК-иас мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд "Эрдэнэс Тавантолгой ХК нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Засгийн газрын 2022 оны 632 дугаар тогтоолын дагуу олборлосон нүүрсийг зөвхөн монголын хөрөнгийн биржээр, хил нөхцлөөр борлуулан ажиллаж байна. Засгийн газраас "Эрдэнэс тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш уурхайн ам нөхцөлтэй нүүрс худалдан борлуулах гэрээ байгуулаагүй бөгөөд цаашид ч байгуулахгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
656526
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: