“Монголросцветмет“ ТӨҮГ: Захиргааны сул ажлын байрны зарлаж байна
2024 оны 11 сарын 04
Ажлын байрны нэр, шаардлагатай тоо: Захиргаа, аж ахуйн албаны цахилгаанчин-сантехникч – 1 (нэг) хүн
Гүйцэтгэх үндсэн үүрэг: Байгууллагын цахилгааны аюулгүй байдлыг хангаж, тогтмол үзлэг, шалгалт хийж хяналт тавих, засвар үйлчилгээг хийх, сантехникийн эвдрэл гэмтлийг засаж сэлбэх, сайжруулах
Ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага:
- Цахилгаанчны мэргэжлийн чиглэлээр коллеж, тусгай мэргэжлийн сургууль төгссөн, мэргэжил, мэргэшлийн үнэмлэхтэй байх,
- мөн сантехникчийн мэргэжилтэй бол давуу тал болно;
- Өндөр хүчдэл (380В)-ийн төхөөрөмжтэй харьцаж ажиллах зөвшөөрлийн үнэмлэхтэй;
- Мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан туршлагатай;
- Бие даан ажиллах, шинэ зүйлд хурдан суралцах чадвартай;
- Хувийн сахилга бат, харилцааны соёлтой;
- Ажлын ачаалал даах, шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах боломжтой байх.
Бүрдүүлэх материал:
- Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт /өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх
- "Монголросцветмет" ТӨҮГ-ын ажилтны анкет /www.mongolros.mn сайтаас маягт татаж бөглөнө.
- Иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл хүчин төгөлдөр лавлагаа
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом, үнэмлэх)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль, коллеж төгссөн бол баталгаат орчуулгын хамт)
- Ажилласан байдлын мэдээлэл: /2021 оноос өмнөх нийгмийн даатгалын дэвтрийн нүүр+тушаалын өөрчлөлтийн тэмдэглэлийн хуулбар болон НД шимтгэл төлөлтийнилавлагаа/
- Сүүлийн 3 сард авахуулсан 4х3 хэмжээтэй цээж зургийг анкетад заавал наасан байна.
Материал хүлээн авах хаяг, хугацаа:
Шаардлага хангасан ажил горилогчдын материалыг 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд mailbox@monros.mn хаягаар хүлээн авч, бүртгэнэ.
Хаяг: Улаанбаатар хот, БЗД 22-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 98, "Монголросцветмет" ТӨҮГ, утас: 450060 -133
Web сайт: www.mongolros.mn
Тайлбар
- Сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг баримт бичгийн, ур чадварын, ярилцлагын 3 үе шаттай явуулж, оноогоор үнэлнэ.
- Анкетад мэдээллээ үнэн зөв бөглөлгүй, материал бүрдэл дутуу илгээсэн тохиолдолд баримт бичгийн шаардлагыг хангаагүйд тооцож шалгаруулалтаас хасна.
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
659950
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: