“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ОНЫ ЭХНИЙ НАЙМАН САРЫН БАЙДЛААР 2.4  ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨВ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ОНЫ ЭХНИЙ НАЙМАН САРЫН БАЙДЛААР 2.4 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨВ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ОНЫ ЭХНИЙ НАЙМАН САРЫН БАЙДЛААР 2.4 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨВ

2024 оны 9 сарын 11

Arslan.mn

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Оны эхний 8 сарын мэдээллийг тоон дүнгээр харуулбал, 22.6 сая тонн нүүрс олборлож, 2.3 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 21.6 сая тонн нүүрс борлуулжээ.

Компани 2023 онд 3.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж 2.8 их наяд төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлж байсан бол энэ оны эхний найман сарын байдлаар 2.4 их наяд төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлэн, жилийн төлөвлөгөөгөө 97.1 хувиар биелүүлэн ажиллаж байна.

Нүүрсийг биржээр арилжаалж эхэлснээс хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК амны гэрээ байгуулаагүй, зөвхөн Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан нүүрсний арилжааг зохион байгуулж байна. Оны эхний найман сарын байдлаар нийт 34 удаагийн биржийн арилжаагаар 1.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 11.7 сая тонн нүүрс худалдаалж, Монголбанканд 2.4 тэрбум ам.долларыг арилжаад байна.

Түүнчлэн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий Нүүрс баяжуулах үйлдвэр, баяжуулах үйлдвэрийг усаар хангах Загийн усны хоолойн төсөл, жилд 20 сая тонн нүүрс төмөр замын тээвэрт ачих хүчин чадалтай Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв зэрэг орчин үеийн өндөр технологи бүхий томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж бүтээн байгуулалтын ажлыг дуусгаад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660358
0 эможи

keyboard_arrow_up