“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН 19 АЖИЛТАН ОЛОН УЛСЫН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТУУДЫН  ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР БОЛЛОО “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН 19 АЖИЛТАН ОЛОН УЛСЫН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТУУДЫН ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР БОЛЛОО
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН 19 АЖИЛТАН ОЛОН УЛСЫН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТУУДЫН ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР БОЛЛОО

2024 оны 7 сарын 05

Arslan.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2019 оноос хойш Олон Улсын Нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны стандарт, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцооны стандарт, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартуудыг Франц улсын Афнор группээс баталгаажуулан, хэрэгжүүлж байна.

Мөн 2022 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ISO 37301:2021 Нийцлийн менежментийн тогтолцоо, ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцооны баталгаажуулалтыг Америкийн Нэгдсэн Улсын итгэмжлэлтэй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын QFS Management “System” LLP болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын LMS Certifications Limited байгууллагаар баталгаажуулан хэрэгжүүлж байна.

Дээрх стандартуудын тэргүүлэх аудиторуудыг бэлтгэх сургалтыг Олон улсын стандартын академийн олон улсад туршлагатай, мэргэшсэн багш нар модуль 4 багц сургалтыг хийж, компанийн 19 ажилтан амжилттай хамрагдаж Тэргүүлэх аудиторын гэрчилгээг гардан авлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660368
0 эможи

keyboard_arrow_up