“Монголросцветмет“ ТӨҮГ: Захиргааны сул ажлын байрны зарлаж байна
Ажлын байрны нэр, шаардлагатай тоо: Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн кассчин, аж ахуйн нярав – 1 (нэг) хүн
Гүйцэтгэх үндсэн үүрэг: ТӨҮГ-ын Захиргааны үндсэн болон эргэлтийн хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хадгалалт хамгаалалтанд хяналт тавих, кассын үйл ажиллагааг журмын дагуу хөтлөх явуулах, шаардлагатай хангамжийн материалын худалдан авалтыг хариуцах, тайлан мэдээ, анхан шатны баримтыг цаг хугацаанд нь үнэн зөв гаргах.
Ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага:
- Их, дээд сургууль төгссөн, Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх; /нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр их дээд сургууль төгссөн бол шаардлагагүй./
- Компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх;
- Санхүүгийн тооцоо, судалгаа гаргах чадвартай байх;
- 3-с доошгүй жил ажилласан туршлагатай;
- Бие даан ажиллах, шинэ зүйлд хурдан суралцах чадвартай;
- Хувийн сахилга бат, харилцааны соёлтой;
- Багаар ажиллах, асуудлыг судлан үзэж, оновчтой, бүтээлчээр шийдвэрлэх чадвартай;
- Ажлын ачаалал даах чадвартай байх;
- Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах боломжтой байх;
- Ажлын гүйцэтгэлийн хурдтай байх;
- Нягт нямбай байх;
Бүрдүүлэх материал:
- Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт /өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх/
- "Монголросцветмет" ТӨҮГ-ын ажилтны анкет /www.mongolros.mn сайтаас маягт татаж бөглөнө.
- Иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл хүчин төгөлдөр лавлагаа
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом, үнэмлэх)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль, коллеж төгссөн бол баталгаат орчуулгын хамт)
- Ажилласан байдлын мэдээлэл:/2021 оноос өмнөх нийгмийн даатгалын дэвтрийн нүүр+тушаалын өөрчлөлтийн тэмдэглэлийн хуулбар болон НД шимтгэл төлөлтийн лавлагаа/
- Сүүлийн 3 сард авахуулсан 4х3 хэмжээтэй цээж зураг /анкетад заавал наасан байна./
Материал хүлээн авах хаяг, хугацаа:
Шаардлага хангасан ажил горилогчдын материалыг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10:00 цаг хүртэлх хугацаанд mailbox@monros.mn хаягаар хүлээн авч, бүртгэнэ.
Хаяг: Улаанбаатар хот, БЗД 22-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 98, "Монголросцветмет" ТӨҮГ, утас: 450060 -133
Web сайт: www.mongolros.mn
Тайлбар:
- Сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг баримт бичгийн, тестийн, ярилцлагын 3 үе шаттай явуулж, оноогоор үнэлнэ.
- Анкетад мэдээллээ үнэн зөв бөглөлгүй, материал бүрдэл дутуу илгээсэн тохиолдолд баримт бичгийн шаардлагыг хангаагүйд тооцож шалгаруулалтаас хасна.
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.