Уул уурхайн салбарт хэн юу хэлэв?
Өнгөрсөн долоо хоногт уул уурхайн салбарт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2014.09.09 - 2014.09.16/
Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Хуулиа шинэчилснээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлагатай байна
Үүнд нэг зүйлийг онцлоход Монгол улсын газрын тосны салбарын эрхзүйн орчин таатай, өрсөлдөх чадвартай гэдэг нь тоон үзүүлэлтээр батлагдаж байна. Хууль батлагдсанаас хойш 27 талбайд газрын тосны эрэл хайгуул хийе, баялгийг чинь өөрийн хөрөнгөөр эрж байгаад олоод өгье гэсэн санал ирлээ / Өглөөний сонин 2014.09.11 152/1991//
-Уул уурхайн сайд Д.Ганхуяг:31.09 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно
Энэ удаад нийт газар нутгийн 19.88 хувьд нь солбилцлын тусгай зөвшөөрөл олгоно. Энэ нь манай орны нийт газар нутгийн 31.09 сая га талбай гэсэн үг. /Монголын үнэн/ 2014.09.16 176//
-Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Хоёр тал тодорхой түвшинд зөвшилцсөн байж таарна
Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган өнгөрсөн долоо хоногт твиттер хуудсаарааа дамжуулан "Оюутолгойн татварын асуудлыг шийдсэнээр, далд уурхайн ажил товлосон хугацаандаа эхлэх боломжтой боллоо" хэмээн мэдэгдсэн. Энэ талаар Уул уурхайн сайд Д.Ганхуягаас тодруулахад "Альч улсад татварын маргааны асуудлыг тусгай хуулиар шийддэг. Тэгэхээр тодорхой түвшинд хоёр тал нүүр нүүрээ харж байгаад яриа хэлэлцээр хийж, зөвшилцөл хийсэн байж таарна./Зууны мэдээ / 2014.09.16 215/4842//
Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган: Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт төлөвлөсөн хугацаандаа эхэлнэ
Төлөвлөсөн ёсоор ажлаа эхлүүлэхийн тулд санхүүжилт байх ёстой. Ингэхийн тулд дэлхийн томоохон 15 банкнаас хөрөнгө босгохоор болж, энэ сарын 30 хүртэл хүлээлгэчихсэн байгаа. /Үндэсний шуудан/ 2014.09.12 174/2110//
Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид: Хууль эрхзүйн орчноо хөрөнгө оруулагчдад зөв танилцуулах нь туйлын чухал
Газрын тосны салбарын хууль эрхзүйн орчин сүүлийн үед нилээд эрчимтэй өөрчлөгдөж байгаа. / Өглөөний сонин 2014.09.12 153/1992//
-Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид:Бүс нутгуудад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах судалгаа хийж байна
Дорнод, төв, баруун бүсэд бага оврын үйлдвэр барих, хаана байгуулж болох судалгаа нухацтай хийж байна./Ардчилал 2014.09.11 164/2043/
УУЯ-ны бодлогын хэрэгжилтын зохицуулах газрын дарга Б.Батхүү: Түүхий нүүрс тээвэрлээд далайн эрэгт аваачих ямар ч боломжгүй
Хятадынх бол эхний зах зээл. Харин нүүрсээ түүхийгээр тээвэрлээд, БНХАУ-ын нутгаар дамжаад далайн эрэгт аваачих ямар ч боломжгүй. / Монголын үнэн / 2014.09.10 172/22684//
-УУЯ-ны бодлогын хэрэгжилтын зохицуулах газрын дарга Б.Батхүү: Хайгуулын нэг лицензийн талбай 20-150 мянган га байна
Ашигт малтмалын шинэчлэгдсэн хуульд хайгуулын нэг лицензийн талбайг 25-150 мянган га байхаар тооцсон./ Ардчилал 2014.09.16 168/2047//
Газрын тосны хэлтсийн дарга Х.Наранхүү: Шатахууны 32 хоногийн нөөцтэй
Өнгөрсөн долоо хоногт авсан мэдээллээр ердийн хэрэглээний 32 хоногийн нөөцтэй байна. /Зууны мэдээ /2014.09.09 206/4833//
Монголын үйлдвэрлэлийн геологичдийн холбооны ерөнхийлөгч Ч. Энх-Амгалан: Хайгуулын ажилд зарцуулах хөрөнгө нэмэгдсэн
Ашигт малтмалын тухай хуульд нутаг дэвсгэрийн судалгааг улсын төсвөөр хийнэ гээд заасан байдаг. Энэ хөрөнгө жилээс жилд нэмэгдэж байна. /Зууны мэдээ / 2014.09.15 213,214/4840,4841//
Эдийн засагч олон улс судлаач Х.Батсуурь: Оюутолгойгоос Монголчууд ашиг горьдоод хэрэггүй
Одоо бол Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнээс ашиг гордоод хэрэггүй л болов уу даа. 30 жилийн дараа ч гэсэн одоогийнх шиг нөхцөл байдалтай байх гэж бодож байна. / Улс төрийн тойм / 2014.09.16 169/1133//
"Жени Ойл Шейл Монголиа" ХХК-ийн захирал Ц. Ганцог: Монгол улс шатахууны хэрэглээгээ өөрсдөө хангах боломжтой
Монгол улс шатахууны хэрэглээгээ өөрсдөө хангах боломжтой. Монгол улсад шатдаг занарын нөөц маш их бий. Түүнийгээ газар доор боловсруулах аргаар хий шингэн түлш гаргаж авах боломж монголчууд бидэнд байгаа./ Өглөөний сонин /2014.09.11 152/1991//
Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын төр, захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Мандах: Уул уурхайн ашгаас оюутнуудад зориулж байна
Өмнө нь уурхайн нөлөөллийн бүсийн дөрвөн сумын оюутнуудад тодорхой хэмжээний тэтгэлэг олгож байснаас бус орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бусад суманд хандсан юу ч байгаагүй. Үүнийг өөрчилье гээд сум бүрээс нарийн мэргэжлээр сурч байгаа нэг оюутны сургалтын төлбөрийг "Алтайн хүдэр" компаниас гаргуулсан. /Зууны мэдээ / 2014.09.10 208/4835//