Уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2022 оны 2 сарын 09

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчирээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна. Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, цаашдаа төв, говь, зүүн аймгуудын нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 9-11 градус хүйтэн байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 10-12 градус хүйтэн байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 11-13 градус хүйтэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634320
0 эможи

keyboard_arrow_up