Ө.Төгөлдөр: ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгнө
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхлээд сарын хугацаа өнгөрч байна. Тиймээс бүртгүүлэгчид хэр идэвхтэй бүртгүүлж байгаа болон бусад асуудлыг Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Ө.Төгөлдөрөөс тодрууллаа.
-Төгсөгчид бүртгэлд хэр идэвхтэй оролцож байна вэ. Хэчнээн хүүхэд бүртгүүлээд байна вэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнгөрөгч хоёрдугаар сарын 5-наас эхэлсэн. Энэ жилийн хувьд Ерөнхий боловсролын сургуулийг 35 мянга гаруй хүүхэд төгсөх тооцоо байгаа. Тиймээс өмнөх оны бүртгүүлэгчид нэмэгдээд нийт 41 мянга орчим хүүхэд ЭЕШ-д бүртгүүлэх урьдчилсан тооцоо байгаа. Одоогийн байдлаар 25 мянга орчим хүүхэд бүртгүүлээд байна.
-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлд өмнө жилүүдээс онцлог зүйл байгаа болов уу?
-Энэ жилээс эхлэн шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ирэх тавдугаар сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авах боломжтой болсон.
-Энэ жил монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгдөг болж байгаа гэсэн үү?
-Их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгнө гэж заасан байгаа. Тиймээс хуваарийн дагуу тухайн бүртгүүлсэн шалгуулагч ирэх зургадугаар сарын 14-нд монгол хэл бичгийнхээ шалгалтыг өгөөд дараа нь ЭЕШ-ын эрхээ авна гэсэн үг. Өмнө нь суудлын хуваарийг тараадаг байсан. Өөрөөр хэлбэл, тухайн оны төгсөгчдөд сургуулиар нь өмнөх оны төгсөгчдөд Боловсролын үнэлгээний төвөөс суудлын хуваарийг тараадаг байсан. Энэ жилээс тараахгүй гэсэн үг.
-Тэгвэл хичээл сонголтоор монгол хэлний шалгалт сонгож өгөх шаардлагагүй юм уу?
-Заавал өгөх монгол хэл бичгийн шалгалт нь сонголтоор өгөх шалгалтаас тусдаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, заавал өгөх шалгалтаас гадна тухайн шалгуулагч хичээл сонголтоор монгол хэлний шалгалт өгч болно. Гэтэл зарим шалгуулагч заавал өгөх шалгалтад монгол хэл бичгийн шалгал байгаа учир мэргэжил сонголтоос шалгаалсан хичээл сонголтоор монгол хэлний шалгал сонгож болохгүй гэж ташаа ойлгоод байгаа. Тиймээс заавал өгөх буюу сонголтоор өгөх эдгээр шалгалтуудыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байна.
-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хийлгэсэн шалгуулагчид ямар нэгэн байдлаар алдаатай бүртгүүлсэн эсэхээ яаж мэдэх вэ?
-Үлдсэн хугацаанд бүртгүүлж амжаагүй байгаа төгсөгчид амжиж бүртгүүлэх хэрэгтэй. Харин бүртгэл хийлгэж байх үед гарсан ямар нэгэн алдаа байвал бүртгэлийн хугацаа дуусаагүй байхад засуулах шаардлагатай. Ер нь онлайн бүртгэл хийгдэж байхад алхам бүрийн дараа хяналтын хэсэгт алдаа илэрч байгаа эсэхийг хараад, хянаж байх хэрэгтэй.
-Нэгэнт алдаатай бүртгэл хийгээд бүртгэлийн хуудсаа хэвлээд авчихсан эсвэл хичээл нэмэх, хасах шалтгаанаар хаана хандах вэ?
-www.eec.mn веб сайтаар явагдаж байгаа онлайн бүртгэлийг алдаатай хуудсаа засуулах, шалгалт өгөх хичээлээ нэмүүлэх тохиолдолд манайд хандаж асуудлаа шийдүүлнэ. Ирэхдээ шалгуулагч өөрийн биеэр иргэний үнэмлэхээ канондаж, өргөдөл бичиж ирээд алдаагаа засуулна. Хичээлийн хувьд шалгалт өгөх хичээлийг нэмж өгч болно. Харин хичээлэээс хасалт хийхгүй гэдгийг анхаарах нь чухал.
-Шалгуулагчид ихэвчлэн ямар асуудлыг шийдүүлэхээр ирж байна вэ?
-Монгол хэл бичгийн хичээлийг авах болсонтой холбоотойгоор монгол хэлний хичээлээ сонгоогүй, хичээлийн шалгалтын төлбөрийн асуудлаар ханддаг. Учир нь ЭЕШ-ын хураамж шалгалт бүрд 5800 төгрөг байдаг. Гэтэл шалгуулагч бүртгүүлж байхдаа төлбөр төлөх хэсэг дээр давтан дарсан тоогоор төлбөрийн нэхэмжлэл гардаг. Тухайлбал, шалгуулагч бүртгүүлээд төлбөр төлөх хэсэгт дараад ачааллаж байхад нь дахин дарсан бол төлбөр нь хоёр удаа уншигдана гэсэн үг. Тиймээс энэ талын асуудалтай шалгуулагчид Боловсролын үнэлгээний төв дээр ирж хасуулах боломжтой байгаа.
-Орон нутгийн шалгуулагчид хаана хандаж эдгээр асуудлыг шийдвэрлэж болох вэ?
-Алслагдсан буюу интернетгүй газрын шалгуулагчид тухайн аймаг, сум дүүргийнхээ боловсролын үнэлгээний мэргэжилтэнд хандах хэрэгтэй. Аймаг бүрт Боловсрол соёлын газар гэж байдаг тухайн газарт хандахад л болно.

-Алслагдсан буюу интернетгүй газрын шалгуулагчид тухайн аймаг, сум дүүргийнхээ боловсролын үнэлгээний мэргэжилтэнд хандах хэрэгтэй. Аймаг бүрт Боловсрол соёлын газар гэж байдаг тухайн газарт хандахад л болно. - See more at: http://www.gonews.mn/post.php?id=16072#sthash.Ag0LWvjg.dpuf