Хаврын шар усны үер, гол, мөрөн, нуурын мөс цөмрөхөөс урьдчилан сэргийлэх мэдээ
Цаг уурын байгууллагаас 2014 оны 04 дүгээр сарын 01–ний өдөр ирүүлсэн мэдээгээрХөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Үүр, Шишхэд, Хангай нуруунаас усжих Идэр, Хануй, Суман, Урдтамир, Чигэстэй, Богд, Буянт, Хожуул, Тэс, Завхан, Зүйл, Хэнтэй нуруунаас усжих Хүдэр, Ерөө, Тэрэлж, Туул, Балж, Хэрлэн, Орхон гол, Сэлэнгэ мөрний дагууд болон Алтай нурууны Түргэн, Ховд, Буянт, Сагсай,Булган зэрэг голууд 20-160см зузаан мөсөн бүрхүүлтэй бамөсөн дээгүүр ус урсах, мөс нимгэрэх, харлах, шингэн, өтгөн цөн гүйх, цөнгийн хахаа үүсэх зэрэг үзэгдэл идэвхижсэний улмаас мөсний зузаан өмнөх арав хоногоос 20-60 см нимгэрсэн байна.
Цаашид цаг агаарын дулааралттай уялдан мөсний нягт улам багасаж, мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчих, мал тууварлахад мөс цөмрөх аюултай тул болзошгүй эрсдэлээс амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгөө хамгаалах, цөнгийн хахаа үүссэнээс шалтгаалан Халх голын савдагууд усны түвшин өмнөх өдрөөс 45-60 см нэмэгдсэн бөгөөд том жижиг голын ойролцоо шар усны үер буух нөхцөл бүрдсэн тул иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжлохыг онцгойлон анхааруулж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР