Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар хотыг дэлхийд сурталчилах болно

2014 оны 4 сарын 03

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “МонЦамэ”, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газар хамтран Монгол улс, Улаанбаатар хотын талаар тусгайлан бэлтгэсэн эерэг мэдээ, мэдээллийг түгээх замаар аялах жуулчлахад тааламжтай зорих газрын дүр төрхийг зорилтот зах зээлийн орнуудад бүрдүүлж улмаар улс, нийслэлд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилготой гэрээ байгууллаа.

 

АНУ-ын Ассошиэтэд пресс, Английн Ройтерс, ОХУ-ын Итар Тасс, БНХАУ-ын Синхуа, Японы Киодо ньюс зэрэг үндэсний мэдээллийн агентлагууд нь улс орныхоо мэдээлэл, сурталчилгааны хамгийн чухал гүүр нь болж байдаг. Тэгвэл улс, нийслэлийн сурталчилгааг хариуцсан байгууллагууд хамтран ажилласнаар манай улс, нийслэл хотын талаар гадаад ертөнцөд илүү шинэлэг, эерэг мэдээллүүд системтэйгээр хүрч эхлэх аж. 2013 онд Дэлхийн эдийн засгийн форумаас Монгол улсыг жуулчдад хамгийн таагүй ханддаг 10 орны нэгээр зарласнаас хойш нийслэлийн засаг захиргааны зүгээс аялал жуулчлалыг дэмжих бодлогын шинжтэй олон чухал ажлуудыг эхлүүлсээр байна.
Талууд МонЦамэ агентлагийн монгол, англи, орос, хятад, япон 5 хэлээр гаргадаг www.montsame.gov.mn цахим хуудас, англи, орос хэлээр гаргадаг “MONTSAME Daily News”, “МОНЦАМЭ Новости” товхимол, өдөр тутмын “Хүмүүн бичиг”, “Новости Монголии”, “Mongol Messenger”, “Мэнгу сяосибао”, “Монгору Цушин” сонин, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Жуулчны мэдээллийн төвүүд, Ulaanbaatar official travel guide жуулчдад зориулсан ухаалаг гар утасны аппликейшн, Ulaanbaatour guide book аялагчдад зориулсан хөтөч номоор дамжуулан улс, хотын аялал жуулчлалын сурталчилгааг хамтран явуулах аж.
Мөн МонЦамэ агентлагийн хамтран ажилладаг дэлхийн 33 орны 40 гаруй мэдээллийн агентлагт Улаанбаатар хотыг сурталчилсан мэдээ, мэдээллийг хүргэх боломжтой болж байна. Энэхүү ажлын эхлэл болгон өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газраас захиалан хийлгэсэн Улаанбаатар хотын 2015 оны өвлийн аялал жуулчлалын сурталчилгааны видеог олон нийтэд танилцуулж, Ази, Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын нэгдсэн сүлжээ болох www.oananews.org-т байрлууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1040
0 эможи
keyboard_arrow_up