Авто оношилгооны бүх төвүүд амралтын өдрүүдэд ажиллана
2014 оны 4 сарын 03
Авто тэээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, автозам ашигласны төлбөр хураах ажил нийслэлийн хэмжээнд 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2 үе шаттайгаар эхэлсэн.
Энэхүү ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар 2014 оны 04 дүгээр сарын 15-наас эхлэн 2014 оны 05 дугаар сарын 31-ныг дуустал Авто оношилгооны төв, дүүргийн татварын хэлтсүүдийг амралтын өдрүүдэд ажиллуулах шийдвэр гаргалаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1041
0 эможи