Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Голомт банк “2014 FIFA WORLD CUP”-ыг үзүүлэхээр боллоо

2014 оны 4 сарын 03

2014 оны спортын хамгийн том үйл явдал болох дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах “2014 FIFA WORLD CUP” тэмцээн эхлэхэд 60 гаруйхан хоног үлдлээ. Хүн төрөлхтөн бүтэн сарын турш зөвхөн хөл бөмбөгөөр амьсгалах цаг мөч ойртсоор, шилдгийн шилдэг 32 багийг “Алтан дагина” цомын төлөөх  ширүүн тулаан хүлээж байна.

 

Дэлхийн сая сая хөлбөмбөгийн фанатуудын анхаарал 20 дахь удаагийн  “2014 FIFA WORLD CUP” руу чиглэж, өөрийн шүтэн биширдэг багаа дэмжиж, ялалтын уухайг түрэхийн тулд Бразилийг зорьж байна. Тэгвэл та Голомт банкны олон улсын эрхтэй бүх төрлийн виза карт эзэмшигч эвсэл Голомт  банкинд хугацаат хадгаламж эзэмшигч байхад л хангалттай юм байна.

Учир нь Голомт банк олон улсын эрхтэй бүх төрлийн Виза карт эзэмшигч болон хугацаат хадгаламж эзэмшигч харилцагчиддаа зориулан “2014 FIFA WORLD CUP” сугалаат урамшууллыг зарлалаа.

Виза карт эзэмшигч та Голомт банкны карт уншигч машин болон гадаадын банкны карт уншигч машин дээр хийсэн, эсвэл  интернэт худалдан авалтын 30 ам.долларын гүйлгээ тутамдаа 1 сугалааны эзэн болоорой. Мөн шинээр карт нээлгэсэн тохиолдолд 10 сугалаа таных болно. Хэрвээ та хугацаат хадгаламж эзэмшигч бол, хадгаламжиндаа 100,000 төгрөг нэмж хийх бүртээ 1 сугалааны эзэн болох юм.  

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1078
0 эможи
keyboard_arrow_up