Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн ЕБС-ийн сургалтын менежерүүд номын дуу сонслоо

2014 оны 4 сарын 07

БШУЯ-ны “Санхүүгийн хямралын үед  эмзэг бүлгийн  иргэдэд боловсролын үйлчилгээг хүргэх төсөл,  НЗД-ын дэргэдэх Хүүхэд-Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор, Монголын сургуулиас гадуурх сургалтын “Sunrise” холбоо хамтран  “ Театрын сурган хүмүүжүүлэх арга зүйгээр  хүүхдийн авъяасыг  нээн  хөгжүүлэх нь”

 

сэдвээр  ХБНГУ-ын  хүүхэд өсвөр үеийнхэнтэй ажилладаг  шинэ арга зүйг түгээх Сургагч багш бэлтгэх  сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалт нь  Германы сургуулиас гадуурх сургалтын байгууллагуудын холбоо , Нийслэлийн төр захиргааны байгууллага, “Sunrise”  холбоо хамтран ”Ардчилсан боловсролыг монголын өсвөр үеийнхэнд олгох нь” хөтөлбөрийг  1995 оноос  өнөөг хүртэл  тасралтгүй  20 жилийн  хамтын үйл ажиллагааны онцлох сэдвүүдийн  хүрээнд  явуулснаараа онцлог болсон юм.
 Сургалтад нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдийн   ерөнхий боловсролын төрийн болон төрийн бус өмчийн 81 сургуулийн сургалтын менежерүүд, нийгмийн ажилтанууд   3 удаагийн сургалтаар нийт 250 хүн оролцож  европын хөгжсөн орны  хүүхэд залуустай ажилладаг   шинэлэг арга зүйтэй танилцаж  “Сургагч багш”-ийн Гэрчилгээ гардан авлаа.  
 Сургалтын сургагч багшаар ХБНГУ-д 2011-2013 онуудад “Театрын сурган хүмүүжүүлэх арга зүй”-н  чиглэлээр сургалтанд хамрагдсан болон  Японы хүүхдийг ивээх сангийн “Нийгэмшүүлэх цирк”-ийн сургагч     Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын  6  багш, нийгмийн ажилтнууд ажилласан юм.
Монгол улсад түгээн дэлгэрч байгаа  Театрын сурган хүмүүжүүлэх шинэ арга зүй нь  “Зөв монгол хүүхэд”, “Авъяас” хөтөлбөрүүдийн үзэл санааг дэмжин хөгжүүлэхэд түлхэц болох  ач холбогдолтой.
 Сургалтын гол арга зүй болох хамтдаа ярилцах, жүжиглэн хувирах, хөгжилдөн тоглох, бүжиглэн дуулах, зохион тууривах,  зорилгожин идэвхжих үйл ажиллагааны  үр дүнд хүүхэд  бусдыг мэдрэх, тусгаж авах, олж харах,  өөрийгөө илэрхийлэх, өөртөө итгэлтэй байх,  сэтгэл зүйн хөгжил, харилцаа хамтын ажиллагаа, амьдралд идэвхтэй хандах, зорилготой болох үйл явц бий болсноор өөрийгөө өөрчлөн хөгжүүлэх, үнэ цэнээ нэмэгдүүлэх, цаашдын боломжоо тодорхойлж сурах олон талт  ач холбогдлыг бий болгох зорилготой

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1141
0 эможи
keyboard_arrow_up