Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТӨРӨЛХИЙН ЗҮРХНИЙ ЦООРОЛТТОЙ Б.ЭНХЛЭН ОХИНД ХАЛУУН СЭТГЭЛИЙН ГАРАА СУНГАХЫГ УРИАЛЖ БАЙНА

2014 оны 4 сарын 07

ХУД-ын засаг даргын орлогч А.Отгонбаатартай ярилцлаа.

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таныг сайн үйлсийн аян эхлүүлж Төрөлхийн зүрхний цооролттой Б.Энхлэн охинд туслахаар ажиллаж байгаа талаар сонслоо, Та энэ тухайгаа дэлгэрэнгүй ярихгүй юу?

 

Өнгөрсөн 7 хоногт миний бие болон ХУД-ЗДТГ-ын төлөөлөгчид, УИХ-ын гишүүн ССАЖЯ-ын сайд Ц.Оюунгэрэл нарын хамтаар  дүүргийн захын 3 хорооны 12,13,14 дүгээр хороодоор явж иргэдтэйгээ уулзалт хийсэн. Энэ үеэр 13 дугаар хорооны Туул тосгоны  өндөр настан Ганцэцэг гуай бид нартай уулзаж тусламж хүссэн. Учир нь  түүний  3  сартай ач охин Б.Энхлэн  нь төрөлхийн  зүрхний  цооролттой төрсөн  бөгөөд ач охиных нь  амийг аврахад туслахыг чин сэтгэлээсээ хүссэн юм. Тус хорооны  Ганцэцэг гуайд биднээс   өөр хандах хүн байхгүйгээ хэлж,  ач охин нь төрснөөсөө хойш 3 сарын хугацаанд байнгын эмнэлэгийн хяналтанд эмчлүүлж байгааг дуулгасан.

Маш олон өвчтэй бяцхан хүүхдүүд байгаа. Та яагаад Б.Энхлэн охиныг онцолж туслахаар болов?

Бяцхан охин төрөлхийн зүрхний тун ховор тохиолдох 8-9 мм-ийн том цооролттой ба АНУ-ын эмч нар түүнд шинжилгээ хийж биеийн ерөнхий байдлыг нь тодорхойлохдоо 3-6 сарын л амьдрах хугацаа үлдсэн гэсэн сэтгэл түгшээсэн онош тавьсан байсан.  Иймд бяцхан охинд яаралтай хагалгаа хийлгэх хэрэгцээ  шаардлага байгаа  тул түүнийг онцолж, хандивын аяныг эхлүүлээд байна.   

 Энэ өвчнийг Монголд эмчлэх боломжтой эсэх, ар гэрийнхэн нь ямар арга хэмжээ авч байгаа талаар дурьдвал?

Өнгөрсөн хугацаанд бид энэ талаар судалж үзэхэд монголд ийм төрлийн хагалгаа хийх боломжгүйг мэдсэн.  Харин АНУ-д иймэрхүү хагалгааг дундажаар 70 сая төгрөг, БНХАУ-д 25 сая төгрөг, БНСУ-д 40-50 сая төгрөгөөр хийдэг юм байна. Ийм өндөр өртөгтэй хагалгааны зардлыг жирийн нэгэн залуу гэр бүл гаргана гэдэг их хэцүү. Охины ар гэрийн боломж тааруу, айлын хашаа хөлсөлж суудаг юм билээ. Аав Батцоож нь Туул тосгоны Онцгой Байдлын Албанд ажилладагаас өөр санхүүгийн эх үүсвэр байхгүй. Гэхдээ ар гэрийн зүгээс одоогоор 1 сая төгрөг бүрдээд байгаагаа хэлсэн. Иймээс бид  тус хорооны засаг дарга н.Бүрэнтөгстэй уулзаж Б.Энхлэн охинд туслах аяныг идэвхитэй өрнүүлье гэж ярилцсан.

Б.Энхлэн охинд туслах аян одоо аль шатандаа явж байна вэ?

Нэн түрүүнд охины эмчилгээний зардлыг яаралтай бүрдүүлэх хэрэгцээтэй байна. Энэ зорилгын хүрээнд аяныхаа талаар ТВ9 телевизэд хандсанд телевизийн хамт олон бидний эхлүүлж буй сайн үйлсийн аянд нэгдэн, дэмжиж ажиллахаар болсон ба энэ дашрамд TВ9 телевизийн хамт олонд   талархаж байгаагаа илэрхийлье.

Мөн их хэмжээний мөнгөн хандив цуглуулна гэдэг тийм ч амар ажил биш юм. Ийм ч учраас би өөрөөсөө эхлүүлье гэж шийдэн хувиасаа 1 сая төгрөгийг хандивласан байгаа. Улмаар сайн үйлсийн аяныг маань дэмжин Туул тосгоны албан хаагчид 1 өдрийнхөө цалинг хандивласанаас гадна ХУДүүргийн хэлтсүүд, албаны дарга нарын дэмжлэгтэйгээр тодорхой хэмжээний хандив цугларч байна.

Монголчууд маань эрт дээр үеэсээ уламжлагдан ирсэн өгөөмөр сэтгэлтэй ард түмэн. Та бид хоёрын ярилцлагыг уншин суугаа уншигчдад маань энэ аянд нэгдэх ямар боломжууд байна вэ?

Бидний хувьд хандивын дансыг нээсэн байгаа..  ХААН БАНК 5622055038 Батцоож Энхлэн гэсэн хандивийн  данс байгаа ба сайхан сэтгэлт Монгол ахан дүүсийгээ энэ аянд маань нэгдэн сайхан сэтгэлийн өргөлөө өргөхийг уриалж байна.

Мөн Дүүргийн Иргэдийн Хурал хуралдан хандивийн хайрцаг явуулахаар болж албан байгууллагууд болон хувь хүмүүст сайн үйлсийн аянд оролцохыг уриалж эхлээд байна. Энэ ажил маань амжилттай өрнөж олон хүн хандана гэдэгт бид итгэлтэй байгаа..  

Сүүлчийн асуултыг танд үлдээе . Танд нэмж хэлэх зүйл байна уу?

Энэ ажлыг хэн эхлүүлэх нь чухал биш, гол нь Б.Энхлэн охин эрүүл саруул болох нь л чухал. Миний зүгээс охиныг эдгэрэх хүртэл нь тууштай явж, эхэлсэн ажлынхаа үр дүнг үзнэ гэж зорин ажиллаж байна.  Энэхүү сайн үйлсийн аянд маань олон хүн оролцож Б.Энхлэн охин эрүүл болж, Монголын минь нэг ч гэсэн гэр бүл элэг бүтэн сайхан амьдрана гэдэгт итгэлтэй байна.

Ярилцсанд баярлалаа. Сайн үйлсийн аянд нь амжилт хүсье.  Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай .  

Сайхан сэтгэлт ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон та бүхэн  Б.Энхлэн 5622055038 тоот дансанд  бяцхан охины эмчилгээний зардалд хандив өгөхийг уриалж байна. Тус аяны талаар 99997909 дугаараар холбогдох боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1153
0 эможи
keyboard_arrow_up