Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Олон улсын эрхтэй эвлэрүүлэн зуучлагчтай болжээ

2014 оны 4 сарын 09

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэд “Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төв” байгуулсан талаар албаныхан мэдээллээ. Уг зуучлалын төв нь Монголд төдийгүй олон улсад эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулах эрхтэй бөгөөд 15 зуучлагч ажиллахаар болсон байна.

 

Эдгээр 15 зуучлагчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлтэй хамтран сонгон шалгаруулжээ. Ингэснээр бизнес эрхлэлтийн орчин гарах бүхий л маргааныг шийдэх, эвлэрүүлэн зуучлах бөгөөд олон улсад үйл ажиллагаа явуулах эрхтэйгээрээ онцлог тухай албаныхан онцлов. Цаашид Монголд Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль батлагдан гарч, дагаж мөрдснөөр энэ талаарх хууль эрх зүйн орчин бий болсон бол ийнхүү төрийн бус, биеэ даасан эвлэрүүлэн зуучлагч төв ажиллаж эхлэх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1227
0 эможи
keyboard_arrow_up