“Эврика-2014” эрдэм шинжилгээний бага хурал болж байна
УИХ-ын дарга З.Энхболдын ивээл дор “Эврика-2014” эрдэм шинжилгээний бага хурлыг Монголын Залуучуудын Холбоо, УИХ-ын даргын ажлын алба хамтран энэ сарын 7-11-ний хооронд зохион байгуулж байгаа юм. тус эрдэм шинжилгээний хурал нь өмнөх жилүүдэд найман салбарт зохион байгуулдаг байсан бол
энэ жил судалгааны чиглэл, оролцогчдын тоог харгалзан эдийн засаг, бизнесийн, техник технологи зэрэг 10 салбарыг хамруулж байгаагаараа онцлогтой юм. “Эврика” эрдэм шинжилгээний бага хурал нь Монгол Улсын дээд боловсролын сургалтын бүх чиглэлийг хамарсан залуу багш, оюутны үндэсний хэмжээний судалгааны ажлыг олон нийтэд сурталчлах, дэмжин урамшуулах, мэдлэг-бизнесийн бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлэх, судалгаа-шинжилгээний ажил хийх сонирхолтой залуусын тоог нэмэгдүүлэх замаар мэдлэгт суурилсан нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм. Салбартаа түрүүлсэн багш, оюутны илтгэлийг энэ сарын 16-нд Төрийн ордны их танхимд болох нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлнэ.