Хууль бус газрын гэрчилгээг хүчингүй болголоо
Баянзүрх дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн П.Баярхүүд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, 72 дугаар хотхонд хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр газар олгожээ. Энэ нь “Газрын тухай” хууль Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 215 дугаар тогтоолоор батлагдсан орон сууцны 16 дугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн илт хууль бус үйлдэл болсон тул нийслэлийн Засаг дарга “Дүүргийн Засаг даргын захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/266 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаар захирамжийн П.Баярхүүд холбогдох заалтыг хүчингүй болголоо.