18, 26-нд тэгш, 19, 27-нд сондгой тоогоор төгссөн автомашинууд явахгүй
2014 оны 1 сарын 15
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар удахгүй болох цагаан сарын баярыг угтан авах арга хэмжээнүүдээ хэлэлцэн баталлаа.
Тухайлбал баярын бэлтгэлээ базаах иргэдийн хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор цагаан сарын өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш сондгойгоор нь ялган хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг гаргасан байна.
Тодруулбал энэ сарын 18, 26-ны бямба гарагт тэгш, 19, 27-ны ням гарагт сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл 10.00-20.00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй байхаар зохицуулалт хийлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
132
0 эможи