“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт-2014” хөдөлмөрийн яармаг болно
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Хөдөлмөрийн газар хамтран аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхитэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцөлийг хангах ажил эхэллээ.
Улмаар аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч хөдөлмөр эрхлэгчдийг холбох зорилгоор “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийг 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр буюу пүрэв гарагт “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-ийн үзэсгэлэнгийн танхимд 10,00-1700 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. Энэ талаар мэдээллийг https://www.youtube.com/embed/K1qvxxY5rxY&feature=youtu.be авч болно.