Монголын Барилгын хөгжлийн төв санамж бичиг байгууллаа
Барилгын хөгжлийн төв /БХТ/-ийн захирал Б.Баярсайхан, Монголын барилгын инженерүүдийн холбоо /МБИХ/-ны ерөнхийлөгч Э.Ганзориг нар өчигдөр хамтран ажиллах санал бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн зорилго нь барилгын салбарын бодлогын техникийн баримт бичиг, хууль, тогтоомж, төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэхэд МБИХ-ны оролцоог нэмэгдүүлж, санал авч хамтран ажиллахад чиглэнэ. Түүнчлэн МБИХ-ноос барилгын мэргэшсэн болон зөвлөх инженер, аймаг орон нутгийн инженер техникийн ажилтнуудын дунд зохион байгуулж буй сургалт, арга хэмжээг БХТ эрх зүй, арга зүйн хувьд дэмжих юм байна.
Харин МБИХ барилга үйлдвэрлэлийн Мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж, салбарын тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцэн мэргэжлийн дүгнэлт, техник, технологийн зөв шийдлийг гарган БХТ-ийг мэдээллээр ханган ажиллахаар болжээ.