Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

АЖҮТ-өөс Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн их гэр үүдээ нээлээ

2014 оны 1 сарын 15

Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнг жуулчид, иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх жишиг газар болгох, үйлчилгээг нь шинэ түвшинд гаргах, гадаад дотоодын жуулчдын зорчих, амрах дуртай газруудын нэг болгох менежментийг Аялал Жуулчлалын Үндэсний Төв хариуцан ажилладаг билээ.
ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад манай улсаас нэр дэвшсэн “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл” санал нэгтэйгээр батлагдаж, соёлын өвд бүртгэгдсэнтэй холбогдуулан, Аялал Жуулчлалын Үндэсний Төв энэхүү хүрээлэнд Монголын нүүдэлчдийн ахуй соёл, зан заншил, өв уламжлалыг гадаад дотоодын зочдод сурталчилан таниулах зорилгоор бүрэн сийлбэртэй, 8 ханатай гэрийг зэхээд байна.
Уг гэрт соёлын болон зан үйлийн холбогдолтой арга хэмжээнүүд зохион байгуулах хүсэлт төрийн болон хувийн байгууллагууд мөн түүнчлэн хувь хүмүүсээс удаа дараа ирж байгаатай холбогдуулан Аялал Жуулчлалын Үндэсний Төвөөс гэрийг дээрхи арга хэмжээнүүдэд ашиглах боломжийг бүрдүүлээд байгаа ажээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
144
0 эможи
keyboard_arrow_up