Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Багануур дүүргийн Засаг даргаар аахлуулсан баг малчдынхаа амьдрал ахуй, хаваржилт, мал төллөлттэй танилцлаа

2014 оны 4 сарын 14

Багануур дүүргийн Засаг даргаар ахлуулсан баг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд малчдынхаа амьдрал ахуй, хаваржилт, мал төллөлттэй танилцлаа. Тус дүүрэг 600 гаруй малчин өрхтэй, 123,000 орчим малтай Нийслэлийн хамгийн олон малтай дүүрэг. Иргэдийн багагүй хувь нь мал аж ахуй эрхэлдэг учраас малчдын эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсрол гээд бүхий л асуудал дүүргийн төр захиргааны байгууллагын анхаарлын төвд байх учиртай. Тэр ч үүднээсээ малчдаа эргэж тэдний өмнө тулгамдаж байгаа зүйлүүдийг ярилцаж, бэлчээр худаг усны хангамж, ноос ноолуурын урамшуулал, малын урьдчилан сэргийлэх тарилгатай холбоотой асуудлуудын талаар дэлгэрэнгүй судалгаа авлаа. Мөн эрүүл мэндийн тусламжийг газар дээр нь үзүүлэн, малын эмч нар үзлэг хийсэн бол ниймийн даатгалын хэлтсээс сайн дурын даатгал, тэтгэвэр тэтгэмжийн талаар мэдээлэл өглөө.

Дүүргийнхээ малчин өрхүүдийг эргэж тойрох ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэхүү үйл ажиллагаанд дүүргийн улаан загалмайн хороо идэвхтэй оролцсоор ирсэн юм. Энэ удаа ч мөн оролцож ЕБС-ийн сурагчдын дунд зарласан “Атга будаа” аяны хүрээнд цугларсан, хүүхдийн сэтгэл шингэсэн будаа болон бусад зүйлийг малчдад гардууллаа.

Малчдын хувьд дүүрэг орон нутгийн төр захиргааны байгууллагаас малчдиддаа анхаарлаа хандуулан эргэж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ. Дашрамд хэлэхэд дүүргийнхээ нийт малчдыг энэ сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулагдах малчдын зөвлөгөөндөө оролцож тодорхой асуудлуудын талаар мэдээлэл авч, шийдвэрлэх гарцад хамтдаа хүрэхийг урьж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1454
0 эможи
keyboard_arrow_up