Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үзүүлэх сургуультай боллоо

2014 оны 4 сарын 17

НЭМГазрын даргын тушаалын дагуу 2014 оны 4 сарын 11-ний өдөр  НЭМГ, ШУТИС. ХИБС-ийн харъяа “Шим тэжээл судлалын төв”,  ХУДНЭмнэлэг хамтран хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын дунд “Эмнэлгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үзүүлэх сургуулийг амжилттай зохион байгууллаа. Үзүүлэх сургуульд НЭМГ-ын мэргэжилтнүүд , ШУТИС.ХИБС-ийн харъяа “Шим тэжээл судлалын төв”-ийн судлаачид, ХУДНЭмнэлэг болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн 32 байгууллагын 44 хүн хамрагдлаа.

Эмнэлгийн хоол үйдвэрлэл, үйлчилгээний стандарт, болон эмчилгээ, сувиллын хоолны эрүүл ахуйн стандартууд, хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөхөөс гадна олон улсад мөрдөгдөж буй эмчилгээний хоолны талаар танилцуулж эмнэлгийн дэргэдэх загвар гал тогооны зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцлаа. ХУДНЭ-ийн хоол шим тэжээлийн тасаг болон “Зүү засал” сувиллын зүгээс нэг өдрийн эмчилгээний хоолны цэсний дагуу үзүүлэн хоол гарган сургалтанд хамрагдсан хүмүүст танилцууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1654
0 эможи
keyboard_arrow_up