Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Хятаны Өв Соёл” эрдэм шинжилгээний зохион байгууллаа

2014 оны 4 сарын 18

Үндэсний өв соёл-шинжлэх ухааны тэргүүлэгч байгууллагын хувьд ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс санаачлан түүх-археологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын судлаачид, эх түүхээ сонирхогчдыг хамруулан “Хятаны өв соёл” эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгуулж байна.

 

Тус хурал нь судалгаа шинжилгээний ажлыг далайцтай болгон эрчимжүүлэх, өнгөрсөн түүхээ эргэцүүлэн хамтран ажиллах, зохион байгуулалттайгаар энэ үеийн судалгааг хөгжүүлж олон улсын түвшинд хүргэх, цаашдын чиг хандлагыг тодруулах зорилготой аж. Хурлаар ШУА-ийн Археологийн хүрээлэн, МУИС, ШУТИС-ийн эрдэмтэн судлаачид Хятаны үеийн түүхтэй холбогдуулан 16 сэдвийн хүрээнд олон сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлж байна.

Монгол нутагт төрт улсаа байгуулж байсан улс гүрнүүдийн дотроос түүх-соёл, хийгээд бичгийн сурвалж, үлдэж хоцорсон өв соёлоороо арвин баялаг нь Хятан улс юм.

1960-д оноос эхэлсэн Хятаны судалгаанд монголын ууган эртний судлаач Х.Пэрлээ голлох үүрэг гүйцэтгэсэн бөгөөд түүний бичсэн “Хятан нар Монголчуудтай холбогдох нь” (1959), “Монгол улсын эрт, дундад үеийн хот суурины товчоон” (1961) зэрэг томоохон бүтээлүүд нь энэ чиглэлийн анхдагч бүтээлүүд юм. Энэхүү судалгааны үр дүнд Хятан нар байгуулан сууж байсан том, жижиг хот суурин 30 гаруй илрээд буй боловч энэ үеийн түүх, соёлыг бас илтгэх бусад дурсгал болох тэдэнд хамааралтай булш оршуулгын дурсгал гэх тоймтой зүйл илрээгүй байсаар өнөөг хүрсэн түүхтэй байдаг байна.

2000-аад он гарсаар А.Очир, А.Энхтөр, Л.Эрдэнэболд нарын туурвисан “Хар бухын балгас ба Туул голын сав дахь Хятан үеийн хот суурин” (2005) гэх нэгэн сэдэвт бүтээлээс хойш гадаадын зарим орнуудтай хамтарсан болон дотоодын судлаачидын хийсэн хэд хэдэн дурсгалд хийсэн малтлага судалгааны үр дүнд мөн үеийн археологийн судалгааг шинэ баримт хэрэглэгдэхүүнээр баяжуулсаар байгааг хурлын үеэр эрдэмтэн судлаач нар хэлж байлаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1709
0 эможи
keyboard_arrow_up