Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

10000 ширхэг усны тоолуурыг үнэ төлбөргүйгээр хүлээлгэн өглөө

2014 оны 4 сарын 18

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 2014 оны 2-р сарын 13-ны өдрийн хурлаар Налайх дүүргийн Чандмань Налайх орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын талаар хэлэлцэж тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах нийслэлийн засаг даргын А 104 тоот захирамжыг гаргажээ. Учир нь Чандмань Налайх орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь гэрээнд заасан үүргээ тогтмол зөрчин сар бүрийн усны төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн улмаас Ус сувгийн удирдах газарт төлөх төлбөрийн  хэмжээ нь өнөөдрийн байдлаар нэг тэр бум гаруй болсон байна.  Тиймээс энэ захирамжийн дагуу Ус сувгийн удирдах газраас Чандмань Налайх орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааг сайжруулж, налайх дүүргийн хэрэглэгчдийг усны зөв зохистой хэрэглээнд хэвшүүлэн, зах зээлийн зарчмаар хэрэглэсэн усныхаа хэмжээгээр төлбөрөө төлдөг зөв зүй тогтлыг бүрдүүлэх зорилгоор өнөөдөр 10000 ширхэг усны тоолуурыг үнэ төлбөргүйгээр хүлээлгэн өглөө.  БНСУ-д үйлдвэрлэсэн нэг бүр нь 45000 төгрөгний үнэтэй  энэ тоолуурийн ашиглалтын хувьд   2-6 жилийн баталгаатай юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1720
0 эможи
keyboard_arrow_up