Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нийтийн тээврийн хөгжлийн гарцыг тодорхойлох чуулган удахгүй болно

2014 оны 4 сарын 21

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч төрийн болон хувийн хэвшлийн 25 байгууллага, салбарын удирдах байгууллагууд хамтарч “Нийтийн тээврийн хөгжлийн гарц”-аа тодорхойлохоор 2014-04-23-нд чуулах гэж байна.  Анх удаа зохион байгуулах тус  чуулганыг  60 жилийн ойгоо тэмдэглэж байгаа нийтийн тээврийн ууган байгууллага “АВТОБУСНЭГ” ОНӨҮГ-аас санаачлан ерөнхий зохион байгуулагчаар “АВТОБУСНЭГ” ОНӨҮГ  , “АВТОБУС-3” ОНӨААТҮГ, хамтран зохион байгуулагчаар “Тэнүүн Огоо” ХХК ,  “ЦАХИЛГААН ТЭЭВЭР” ОНӨААТҮГ,  Нийтийн тээврийн хөгжлийн консерциум оролцох юм байна.

Чуулганыг зохион байгуулснаар Нийтийн тээврийн салбарын туулж өнгөрүүлсэн замнал, өнөөгийн нөхцөл байдлаа дүгнэсний үндсэн дээр ирээдүйд барих бодлого, хөгжлийн гарцыг  тодорхойлох зорилготой юм.  
Нийтийн тээвэр хэмээх нийгмийн захиалгат үйлчилгээг хүргэхийн тулд тус салбарын хүний нөөцийн бодлого стандарт ямар байхаас эхлээд Монголын нийтийн зорчигч тээврийн тогтвортой ухаалаг тогтолцоог бий болгох боломж бололцоо, судалгаа, хүн нэг бүрт үйлчилгээ үзүүлэхийн тулд зам маршрутаа хэрхэн зохицуулах, түүнчлэн салбарын хөгжилд төр хувийн хэвшлийн түншлэл ямар байх гээд олон чухал асуудлыг “Нийтийн тээврийн хөгжлийн гарц” чуулганаар хөндөж хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Нийтийн тээврийн салбарынхан зорчигчийн аюулгүй байдлыг хангасан шуурхай, тасралтгүй, соёлтой үйлчилгээг иргэн бүрт хүргэж,  нийслэлийн соёлыг түгээхийн төлөө нэгдэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1734
0 эможи
keyboard_arrow_up