Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

"Эрдэнэс Таван толгой" компани мөнгөтэй болсон байна

2014 оны 4 сарын 21

Оператор компанийнхаа хөлсийг төлж чадахгүйгээс болж олборлолт нь зогслоо гэсэн шүүмжлэлд өртөөд байсан "Эрдэнэс Таван толгой" компанийн дансанд өчигдөр 17 сая ам.доллар орж иржээ. Ирэх долоо хоногоос дахиад ч мөнгө орж ирэх гэж байгаа тухай эх сурвалж мэдээлж байна.

Зүүн Цанхийнхаа нүүрсийг "Чалко"-гийн өрөнд өгч байгаа энэ компани өнгөрсөн оноос Баруун Цанхиасаа нүүрс олборлож мөнгө олж эхэлсэн юм. Тус компани одоогийн байдлаар найман худалдан авагчтай 4.25 сая тонн нүүрсийг Баруун Цанхиас нийлүүлэх гэрээ байгуулж, нүүрсээ экспортолж эхэлжээ. Эхний ээлжинд орж ирсэн мөнгөөр өр, зээлүүдээ барагдуулж эхэлнэ гэж албаны эх сурвалж хэлж байна. Бас багагүй хэмжээний эргэлтийн хөрөнгө ч бүрдчихэж байгаа бололтой. "Хүний хөгжил" сан болон бэлэн бүтээгдэхүүнээсээ олох орлогоосоо "Чалко"-гийн болон бусад аж ахуйн нэгжээс зээлсэн өрөө бүрэн төлж 56 сая ам.долларын үлдэгдэлтэй үлдэх тооцооллыг гаргажээ.
Мөнгөтэй болсон учраас "Эрдэнэс Таван толгой" тээвэрлэлтээ эхлүүлжээ. Ойрын хугацаанд экспорт болоод тээвэрлэлт, долларын орлого нэмэгдэнэ гэсэн таатай мэдээг компанийн зүгээс өгч байна.
Өөр нэг таатай мэдээ дуулгахад оны эхний улиралд огцом унасан нүүрсний үнэ хоёр долоо хоногийн өмнөөс тогтворжиж, аажмаар өсч эхэлжээ. Нүүрсний үнэ цаашдаа өмнөх сарууд шиг огцом унахгүй гэсэн таамаг ч гараад байгаа аж. Үнэ өсөхтэй зэрэгцэн худалдан авагчдын сонирхол ч нэмэгдэж эхэлжээ.

Монголын талаас "Чалко"-той индексийн үнийн уналтыг зогсооё гэж тохирч нэмэлт гэрээ байгуулаад ажиллаж байгаа аж. Хэрэв ийм тохиролцоонд хүрээгүй бол бүр ч илүү алдагдал хүлээх байсан гэнэ. "Чалко"-гийн гэрээг анх байгуулснаар нь мөрдсөн бол "Эрдэнэс Таван толгой" нүүрснийхээ тонн тутмаас арваас доошгүй ам.доллар алдах байсан гэсэн тооцоо гарчээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1773
0 эможи
keyboard_arrow_up