Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Акталсан барилгыг буулгаж шинээр барина

2014 оны 4 сарын 22

Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө бүртгэлээс хасах тухай” А/315 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн иргэдийн гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн барилгыг шинээр барихтай холбогдуулан улсын Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагчийн 2013 оны 02-07-81/33 тоот дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Онцгой байдлын газрын балансад бүртгэлтэй хавсралтад заасан нийт 108,222,240  төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилга, байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа. Актлагдаж данс бүртгэлээс хасагдаж буй хөрөнгийг батлагдсан төсөвтөө багтаан буулгахыг нийслэлийн Онцгой байдлын газар, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, газрын эзэмшил болон ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1810
0 эможи
keyboard_arrow_up