Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХУД-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2014” зөвлөгөөн боллоо

2014 оны 4 сарын 22

Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Каритас Чех Олон улсын байгууллага хамтран тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагын удирдлага, хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйч нарын дунд зөвлөгөөнийг 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 1000 цагаас 1530 цагын хооронд зохион  байгууллаа. Зөвлөгөөнд Хөдөлмөрийн яамны дэд сайд Ж.Батхуяг, Хөдөлмөрийн яамны хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Алимаа, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Алтанцэцэг, Каритас Чех Олон улсын байнууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Тибо Шапуа, нар болон 55 аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл оролцлоо.  Уг аяны хүрээнд Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Алтанцэцэг, Каритас Чех Олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Тибо Шапуа нар нь харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2014” “Туг”аялуулах үйл ажиллагааг эхлүүлэн ДЦС-3 ТӨҮГазарт шилжүүллээ.

Зөвлөгөөнд дараах илтгэлүүд хэлэлцэгдлээ.

  • “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд” /Хөдөлмөрийн яамны хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Т.Эрдэнэ/
  • “Галын аюулгүй байдлын талаар аж ахуй нэгжүүдийн анхаарах асуудал” /Онцгой байдлын хэлтсийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан мэргэжилтэн ахмад Ж.Ганхүү/
  • “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал” /ШУТИС-ийн доктор Н.Сүнжидмаа/
  • “Хөдөлмөрийн нөхцөлийн эрсдэл, хүчин зүйл, түүнээс урьдчилан сэргийлэх хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ” /ХЭМСТ-н мэргэжилтэн н.Болортуяа/
  • “Эрүүл ажлын байр” /ЭМН-н НЭМ-н тасгийн эрхлэгч Ч.Баярмаа/
  • “ХУД-н хэмжээнд 2013 онд гарсан осол зөрчил болон аж ахуй нэгж, байгууллагуудад анхаарах асуудлууд” /МХХэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Д.Цэцэгмаа /
  • “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нэгж байгууллагуудад хэрэгжүүлэх асуудал”/МХХэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Д.Цэцэгмаа/
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1843
0 эможи
keyboard_arrow_up