Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны өдөр”-тэй боллоо

2014 оны 4 сарын 22

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс Монгол улсын ерөнхийлөгчийн 2007 оны 97-р зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 13 дугаар албан даалгавар, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2008 оны 125 дугаар тушаалаар батлагдсан “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ болж өндөрлөлөө. Тус “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны өдөр”  болгох талаарх хүсэлтийг тус дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягт гаргасны дагуу Засаг даргын 2014 оны 04-р сарын 15 өдрийн а/107 тоот захирамжийн дагуу сар бүрийн 2-р долоо хоногийн Пүрэв гаригийг Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны өдөр болгосон байна. Уг захирамжийн дагуу тус цагдаагийн хэлтсээс “Иргэдийн эргүүл” арга хэмжээг 2014 оны 04-р сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Арга хэмжээнд тус дүүргийн  1,2,3,11,15-р хороодоос 40 урамшилт эргүүл болон ХААИС-аас 20 оюутан оролцож 13.00-17.00 цагийн хооронд 30 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллалаа. Мөн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаар иргэдээс санал хүсэлт хүлээн авч хууль зүйн зөвлөгөөг өгч ажилласан ба нийт 36 иргэний санал хүсэлтийг хүлээн авсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1847
0 эможи
keyboard_arrow_up