Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Нисэх онгоцны шинэ буудлын цахилгаан хангамж нь найдвартай

2014 оны 1 сарын 29

Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг Төв аймгийн Хөшгийн хөндийд барихаар бүтээн байгуулалтын ажил нь эхэлсэн. Энэ төслийн хүрээнд 84 км урт, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 2х16 мВт хүчин чадалтай 110/10 кВ-ын дэд станцын барилга угсралтын ажлыг “Алтай Трест” ХХК  гүйцэтгэжээ.

Налайхаас Хөшигтийн чиглэлд 110кВ-ын 1 хэлхээ ЦДАШ, Сонгиноос Хөшигт чиглэлд 110кВ-ын 2 хэлхээ ЦДАШ, 110/10кВ-ын 2*16мВт чадалтай Хөшигт дэд станцийг шинээр барьж, 110/35/10 кВ-ын Налайх дэд станцын өргөтгөл, шинэчлэлт гүйцэтгэснийг хүлээн авах ажиллагаа өнөөдөр Төв аймгийн Хөшигтийн хөндийд боллоо.

Дэд станцыг хүлээн авах ажилд ЭХ-ны дэд сайд Д.Доржпүрэв, ЭХЯ-ны БХЗГ-ын дарга Ц.Баярбаатар, Төв аймгийн Засаг дарга Н.Баярбат, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн ерөнхий инженер Ц.Жаргалсайхан болон гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцлоо.

Хөшгийн хөндийд ирээдүйд 100 мянган хүн амтай дагуул хот босно. Уг шугам ашиглалтад орсноор хотын оршин суугчид найдвартай цахилгаан эрчим хүчээр хангагдах гэнэ. 

Мөн одоо хэрэгжиж буй Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх Тойрог-110 төслийн гадуур дахин тойрог үүсгэж, Налайхаас шинээр баригдах Сонгино дэд станцтай холбогдож, Улаанбаатар хотын баруунаас зүүн тийш, зүүнээс баруун тийш хэрэглэгчдийг найдвартай эх үүсвэрээр хангах боломж үүсгэж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
185
0 эможи
keyboard_arrow_up