Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хотын дарга асан Г.Мөнхбаяр хогны асуудлыг улстөржүүлэх хэрэггүй гэв

2014 оны 5 сарын 18

Сар бүр хуралддаг нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан өнгөрсөн долоо хоногт  болж “Азийн цагаан дагина” хогны ногоон уутны талаарх мэдээллийг нийслэлийн Засаг дарга төлөөлөгч нарт танилцуулсан юм.

 

Засаг даргын мэдээлэлтэй холбогдуулж иргэдээс санал асуулга явуулах шийдвэрийг нийслэлийн ИТХ-аас гаргасан. Хуралдааны үеэр нийслэлийн ИТХ дахь сөрөг хүчний зүгээс олон шүүмжлэл хэлж, улс төрийн өнгө аястай байр суурь илэрхийлж байсан юм. Харин тэр дундаас хуралдаа ховор үзэгддэг Хотын экс дарга Г.Мөнхбаяр асуудалд арай өөр байр сууринаас хандаж байлаа. Тэрээр “Улаанбаатар хотын хогны асуудал гэдэг бол их хүндрэл бэрхшээлтэй. Үүнийг улстөржүүлж, ажлыг гацаах хэрэггүй. Цааш үргэлжлүүлэх хэрэгтэй” хэмээн намын нөхдөөсөө сөрж Хотын даргыг дэмжсэн юм. Түүний энэ санал намын нөхдийг нь хүнд байдалд оруулсан тухай зарим эх сурвалж хэлж байна. Ямартай ч иргэдийг талцуулаад буй хогны уутны талаар удахгүй иргэдээс санал авах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1858
0 эможи
keyboard_arrow_up