Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Татвар төлөгчдийн өдрөөр шилдэг 100 татвар төлөгч аж ахуй нэгжийг шалгаруулна

2014 оны 4 сарын 22

Монгол улсад татварын тогтолцоо үүсч, хөгжөөд хориод жил, мэргэшсэн түвшинд хүрсэний 10 жилийн ойтойгоо золгож байна. Татварын алба жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоногт татвар төлөгч ард иргэддээ зориулсан долоо хоногийг зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн хувьд “Татвар төлөгч танд баярлалаа” уриан дор 5-р сарын 4-9-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Татвар төлөгчдийн өдрөөр олон ажлыг татвар ерөнхий газраас зохион байгуулахаар болсон байна. Энэ өдөрлөгийн  гол зорилго нь нийт татвар төлөгч иргэдэд хууль биелүүлэх сэтгэл зүйг төлөвшүүлэх, татварын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх явдал юм. Мөн энэ жилийн татвар төлөгчдийн өдрөөр бүх татварын алба  цахим тайлан болон цахим татварын шинэ системийг таниулах зорилгоор сургалт зохион байгуулахаар болжээ. Татвар төлөгчдийн өдрөөр мөн Татвар. Инфо цахим хуудсын нээлт болох юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1869
0 эможи
keyboard_arrow_up