Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний шинэ технологийг танилцууллаа

2014 оны 4 сарын 24

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн удирдлагуудад эрчим хүчний шинэ технологийн талаар танилцуулга хийлээ. Уг технологи нь эрчим хүчийг үржүүлэн ашиглах  төхөөрөмж бөгөөд Японы Hitachi-д ажилладаг монгол эрдэмтэн доктор Д.Баяр энэхүү бүтээлээ танилцуулсан.  Эрчим хүчийг үржүүлэн ашиглах  төхөөрөмж нь агаарын бохирдлыг бууруулж, эрчим хүчийг хэмнэн, инженерийн шугам сүлжээнд ачаалал нэмэхгүй байх давуу талтай юм байна.  Иргэд, аж ахуйн нэгжид бага зардлаар халаалтаа шийдэх боломжийг олгож байгаа ач холбогдолтой гэж тэрээр хэллээ.
Гэр хорооллын айл өрх сард мод, нүүрсний үнэд 150.000 төгрөгийг зарцуулдаг бол энэ төхөөрөмжийг ашиглан цахилгаан халаалт хэрэглэснээр 28.000 мянган төгрөг төлөх юм. Цахилгааны төлбөрт нэмэлт зардал гарахгүй, илүү дулаанаар хангагдах боломжийг иргэдэд бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1991
0 эможи
keyboard_arrow_up