ХУД-ын Онцгой байдлын хэлтэс мэдээлж байна
2014 оны 4 сарын 24
2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 09:00 цагаас 2014 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 09:00 цаг хүртлэх хугацаанд нийслэл хотын хэмжээнд обьектын гал түймрийн 18 дуудлага ирснээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт галын зөрчлийн 1 дуудлага ирсэн байна.
Улсын хэмжээний гал түймрийн өнөөгийн байдал
2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 12:00 байдлаар 14 аймгийн 52 суманд 70 удаагийн ой хээрийн түймэр гарч, түймрийн улмаас 1562 га ой, 1.195 мянган га бэлчээрийн талбай шатаж, 1 хүн нас барж, 4 хүн түлэгдэж гэмтсэн байна.
Иймд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
ХАН УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2001
0 эможи