Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга асрамж халамжийн төвүүдийн удирдлагатай уулзлаа

2014 оны 4 сарын 24

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэл дэх гадаад, дотоодын байгууллага, хувь иргэний санхүүжилттэй 17 асрамж халамжийн төвийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр, Төсөл хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Отгонбаатар, Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа нар оролцлоо.
Энэ удаагийн уулзалтаар асрамж халамжийн үйл ажиллагаа явуулж буй төвүүд цаашид шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудлаа нийслэлийн Засаг даргад танилцуулсан юм. Тэд төвийнхөө дэргэд хүүхдийн зуслантай болох, түрээсээр ажиллаж буй байрны асуудлыг шийдвэрлэх, санхүүжилтийн хүндрэлээс шалтгаалж, мэргэжлийн боловсон хүчин дутмаг байдаг, насанд хүрээд гарч буй хүүхдүүдийн цаашдын амьдрах боломжийг дээшлүүлэх зэрэг асуудлуудыг хөндлөө.
Нийслэлийн Засаг дарга “Монголын хөгжлийн ирээдүй, баялаг болсон хүүхдүүдийн төлөө олон сайхан ажил хийж буй та бүхэнд нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Та бүхнийг бид өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд үргэлж дэмжин ажиллах болно. Дээрх асуудлуудыг аль болох боломжтой талаас нь шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллана” гэдгийг онцлон хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2005
0 эможи
keyboard_arrow_up