Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Татвар төлөгч таны мэдлэгт

2014 оны 4 сарын 24

Татвар төлөгчийн асуулт: Манай компанид байнга бараа материал нийлүүлж орлого олдог хувь иргэний хувьд тогтмол бус үйл ажиллагааны орлого уу үйл ажиллагааны орлого уу гэдгийг яаж ялгах вэ?

 


Хариулт: Улсын дээд шүүхийн 2007 оны 12 тоот тогтоолоор “Хувь хүний орлогын албан татварын тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан “тогтмол бус үйл ажиллагааны орлого” гэдгийг “тухайн хувь хүний хууль буюу гэрээгээр байнга эрхлэх албан үүрэгтэй нь холбоогүй, орлогын тогтмол эх үүсвэр болдоггүй ажил, үйлчилгээг хамааруулна” гэж тайлбарласан. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасан орлогыг 12 дугаар зүйлийн 12.2-т заасан тогтмол бус үйл ажиллагааны орлогоос ялгахын тулд тухайн татвар төлөгч нь танай байгууллагад байнга бараа, материал , түүхий эд болон тоног төхөөрөмж нийлүүлж байдаг нь тус байгууллагын санхүүгийн баримтаар нотлогдохоос гадна тогтмол үйл ажиллагааны орлого бүхий хувь хүн нь иргэний хуульд заасны дагуу “гэрээ” байгуулж ажилласнаараа тогтмол бус үйл ажиллагааны орлого бүхий татвар төлөгчөөс ялгагдана.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2006
0 эможи
keyboard_arrow_up