Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээг хороодод онлайн системээр бүртгэх нээлтийн үйл ажиллагаа ХУД-т амжилттай боллоо

2014 оны 4 сарын 25

Иргэний бүртгэлийн зарим төрлийн бүртгэлийг хороодод бүртгэх үйл ажиллагааны нээлтийн ажиллагаа 2014 оны 4 дүгээр сарын 24-нд тус  Хан-Уул дүүргийн 8-р хороонд боллоо.

 

Нээлтийн үйл ажиллагаанд УБЕГ-ын дэд дарга Д.Энхцэцэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, НУБГазрын дарга Б.Байгалмаа, ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, ХУД-ын Тамгын газрын дарга Л.Үнэнбат, худ-ЫН Бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Очир, ХУД-ын 8-р хорооны Засаг дарга Ё.Цацралтуяа нар оролцлоо. Тус үйл ажиллагааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нээж иргэд болон нээлтэнд оролцогчдод баяр хүргэлээ.

УБЕГ-ын дэд дарга Д.Энхцэцэг төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор хорооноос иргэнд иргэний бүртгэлийн 5 төрлийн бүртгэлийг шинээр нэмж бүртгэх болсон тухай мэдээллийг иргэдэд хүргэлээ. Хан-Уул дүүргийн 8-р хорооны Улсын бүртгэгч Ж.Мөнхжаргал нь  нээлтийн үйл ажиллагааны үеэр 19 иргэнд бүртгэл хийж, 50 гаруй иргэдэд үйлчиллээ. Үүнд:

1.    Төрсний гэрчилгээний дахин олголтын бүртгэл-4
2.    Гэрлэлтийн гэрчилгээний дахин олголтын бүртгэл-2
3.    Байнгын оршин суугаа газрын хаягийн  лавлагаа -6
4.    Иргэний цахим үнэмлэхний лавлагаа -5
5.    Гэрлэлтийн бүртгэл-2 нийт 19 иргэнд иргэний бүртгэлийн чиглэлээр үйлчилгээ үзүүлж, гэрлэлтээ батлуулсан 2 хосын гэрлэлтийг ёслолтойгоор бүртгэж, гэрчилгээг нь гардуулан олголоо.

                                                                                                                                           ХУД ЗДТГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2057
0 эможи
keyboard_arrow_up