Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Улаанбаатарын өвөл-2014” аялал жуулчлалын арга хэмжээ боллоо

2014 оны 2 сарын 03

Сонирхолын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улиралын хугацааг уртасгах, зорилгоор “Улаанбаатарын өвөл - 2014” арга хэмжээг 2014 оны 02-р сарын 02-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын мөсөн шагайн холбоо, Монголын мөсөн сурын холбооноос Зайсан толгойн хойд хэсэг дэх Туул гол дээр анх удаа зохион байгууллаа.

Тус арга хэмжээ нь мартагдах шахаад буй уламжлалыг сэргээж мөсөн шагай, урианхай харвааг дэлгэрүүлэх мөн шинэ тутам хөгжиж буй нохойтой чарга, өвлийн дугуйн спортыг сурталчлах, улмаар өвлийн улиралд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чиглэлээ. Улаанбаатарын өвлийн наадмын үеэр тэшүүрийн үзүүлэх тоглолт, мөсөн шагайн мэргэжлийн тамирчдын болон сонирхогчдын тэмцээн, нохойтой чарганы уралдаан, мөсөн сурын харваа, өвлийн дугуйн аялал, бартендерийн үзүүлбэр болон урлагийн тоглолт боллоо.

“Улаанбаатарын өвөл -2014” арга хэмжээнд соёл, спорт аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хот дахь элчин сайдын яам, төлөөлөгчдийн газрууд, томоохон аж ахуйн нэгжийн гадаад мэргэжилтнүүд, манай дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Үнэнбат нар оролцлоо.

 Арга хэмжээний үеэр оролцогчдод халуун ундаа, цайгаар төлбөртэй үйлчлэх үйлчилгээний газрууд болон үндэсний гар урлал, бэлэг дурсгалын худалдааг Худалдаа, үйлчилгээний хэлтэс зохион байгуулж,  “Говь” ХХК гадаадын жуулчдын дунд зохиосон  тэмцээнд оролцсон жуулчдад ивээн тэтгэгчийн шагналыг тус тус гардуулан амжилттай болж өндөрлөлөө.

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
207
1 эможи
keyboard_arrow_up