Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэл болох зарим үйл явдлын тойм

2014 оны 4 сарын 29

09:00 цагаас Монгол улс болон ОХУ-ын хил орчмын прокурорын байгууллагын төлөөлөгчдын ажлын уулзалт, ярилцлага УЕПГ-т болно. Тус уулзалтанд Монгол улсын хил залгаа аймгуудын прокурорууд болон ОХУ-ын хил залгаа районуудын прокурорууд оролцох юм. Уулзалтанд Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав оролцож нээлт хийнэ. Утас: 94949458

 

09.00 цагаас Багш хөгжлийн ордонд Ахмад багш нарын II зөвлөгөөн болно. Энэ үеэр бусдадаа үлгэр дууриал болсон ахмад багш нарын бүтээлч ажлын талаар ярилцаж, туршлага солилцох юм. Зөвлөгөөнд БШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно. 

11:00 цагаас Монголын Үндэсний Тавдугаар Жемборийг "Сайн үйлсийн төлөө Нэгдэцгээе, Оролцоцгооё" уриатайгаар" 2014 оны долоодугаар сарын 2-нд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дахь Эко Скаут зусланд зохион байгуулах гэж буйтай холбогдуулан мэдээлэл өгөх зорилгоор Монголын Скаутын Холбоо МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн Төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагаас “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Монфарм” компани Куба улсад үйлдвэрлэсэн хавдрын эсийн тархалтыг зогсоох, дархлааг тогтворжуулах үйлчилгээтэй vidatox эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэнтэй холбогдуулан “Монфарм” компани Куба улсын мэргэжилтнүүдтэй хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа.

13:00 цагаас ШШГЕГ-аас санаачлан "Хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллах, ялтны ялын дэглэмийг өөрчлөх ажиллагааны эрх зүйн зохицуулалтын онол практикийн зарим асуудал" сэдэвт хэлэлцүүлэг ШШГЕГ-т болно. Хэлэлцүүлэгт бүх шатны шүүх, прокурорын байгууллага болон хотын бүсийн хорих ангийн удирдлагууд оролцоно. Утас: 96561646 96169658

11:30 цагаас Монгол ньюс мэдээллийн төвд Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулахад үндэсний жендерийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх төслийг танилцуулна.

12:30 цагаас Монгол ньюс мэдээллийн төвд Цагдаагийн хошуучийн эхнэр гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, амиа алдсан хэмээн хохирогчийн ар гэрийнхэн мэдээлэл хийнэ.

13:30 цагаас 16:30 цаг хүртэл ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар, Глоб Интернэшнл Төв, Жендэрийн Үндэсний хороо, Монголын сэтгүүлчдийн эвлэлээс "Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжийн шалгуур үзүүлэлт" семинарыг Засгийн газрын 11-р байрны СЕХ-ны хурлын дугуй танхимд зохион байгуулна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2175
0 эможи
keyboard_arrow_up