Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Алтан мөрдөстөн буюу генерал цол Монгол улсад бий болсоны 70 жилийн ой өнөөдөр тохиож байна

2014 оны 4 сарын 29

Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно хэмээн журамласан генерал хэмээх  эрхэм хүндтэй цэргийн дээд цолыг БНМАУ-ын ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны 4-р сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор анх Цэдэнбал, Лхагвасүрэн тэргүүтэй 11 хүнд олгосон байдаг байна. Тэр үеэс эхлэн жил бүрийн 4-р сарын 28-ны өдрийг Монголын генералуудын өдөр хэмээн нэрлэжээ. 1944 оноос хойш энэ түүхэн хугацаанд 160 алтан мөрдөстөн буюу генерал цолтон төрөн гарчээ. Монгол улсын цэргийн дээд цол нь хошууч генерал, дэслэгч генерал, хурандаа генерал армийн генерал байсан бол 2006 онд цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт орсноор барууны өндөр хөгжилтэй орнууд, НАТО-гийн гишүүн орнуудын жишгээр бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал цолнууд хэрэглэхэээр болсон юм. Өнөөдөр Генерал цол Монгол улсад бий болсоны 70 жилийн ойн өдөр тохиож, 82 генерал  Сүхбаатар жанжины хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Монголын анхны генерал цол болох Цэдэнбал, Лхагвасүрэн, дэслэгч генерал Балдан, Дамдинхүү, Равдан, Дорж, Дагдан, Шагдаржав, Рэндоо, Зайсанов, Осор нарын ёсөн офицерт хошууч генерал цолыг 1944 оны 4-р сарын 28-ны өдөр олгож байжээ. Манай улсын хэмжээнд 3 маршал, 1 армийн генерал, 8 хурандаа генерал, 18 дэслэгч генерал, 105 хошууч генерал, 13 бригадын генерал цолтон байдаг байна. Дашрамд сонирхуулахад  хамгийн залуу генерал нь 38 настай Мотобуудлагын тусгай бригадын захирагч бригадын генерал Онцгойбаяр байгаа бол хамгийн өндөр настай генерал нь 96 настай хошууч генерал Алтангэрэл гуай байдаг юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2187
0 эможи
keyboard_arrow_up