Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Барилгын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах албан даалгавар гаргана

2014 оны 4 сарын 29
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 04 сарын 28-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Барилгын үйл ажиллагаатай холбоотой 2014 онд гарсан осол, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр хийгдэж байгаа ажлын талаар мэдээлэл сонслоо.
2014 он гарсаар нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын 8 осол, бусад 6 осол гарч 7 хүн амь насаа алдаж, 2 хүн бэртэж, 3 автомашин гэмтсэн байна. Эдгээр осол нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, мэргэжлийн бус ажилтны хариуцлагагүй үйлдэл, анхаарал муу байснаас гарсан бөгөөд зарим осол нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул цагдаагийн байгууллага шалгаж байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас их эрсдэлтэйд тооцоогдож буй барилгын салбарт хяналт шалгалтыг төлөвлөгөөний дагуу хийж, шалгалтын дүнд үндэслэн гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах ажлыг зохион байгуулж ажиллаж байгаа ч нийслэлийн хэмжээнд осол буурахгүй байна гэж тус газрын дарга М.Ням-очир хэллээ.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд барилгын осол, аваар гарсны дараа асуудлыг ярьдаг биш, урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хийх шаардлагатайг анхааруулж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулах  тухай Нийслэлийн Засаг даргын албан даалгавар гаргахаар шийдвэрлэлээ.
Уг албан даалгаварт НИТХ-ын 2014 оны 5/14 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”, 2013 оны 75 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар тусгана.
Мөн ослын гол шалтгаан болж буй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, өргөх, зөөх байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хангах, угсрах засвар үйлчилгээ хийх, зөөж, шилжүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэх, өргөх байгууламжийг ашиглахдаа мэргэжлийн үнэмлэхтэй кранчин, операторчин, оосорлогч, дохиочинг ажиллуулах зэрэг үүргийг аж ахуйн нэгжид даалгана.
 

 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2206
0 эможи
keyboard_arrow_up