Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нийт 68 автомашин улсын орлого болжээ

2014 оны 4 сарын 30

Мэргэжлийн хяналтын байгууллагаас сүүлийн найман жилийн байдлаар “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 27.1.6, 27.1.9, “Ойн тухай” хуулийн 47.2.11 дэх заалтуудыг үндэслэн хууль бусаар бэлтгэгдсэн 21935 м3 мод модон материал, хууль бус мод бэлтгэлд ашигласан 68 автомашин, 112 ширхэг тоног төхөөрөмж, моторт болон тавцант хөрөөг хурааж улсын орлого болгосон байна. Хууль бус мод бэлтгэлтэй холбоотой илэрч буй зөрчлийн тоо сүүлийн найман жилд тав дахин буурчээ.
2013 оны байдлаар Ойг хамгаалах, зөв зохистой ашиглах, хамгаалах үүрэг бүхий ойн нөхөрлөл 1062, Ойн мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж 274 байгуулагдаж 22200 орчим ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж мод бэлтгэх, боловсруулах аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нэгээс хоёр хувийг үйлдвэрлэж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2259
0 эможи
keyboard_arrow_up