Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлын тойм

2014 оны 2 сарын 06

Татварын Ерөнхий газарт

10:00 цагт Татварын тайлагналт, татвар төлөх үйл явцыг түргэн шуурхай, хялбар, бага зардалтай болгох  ''Татварыг цахимаар төлөх шийдэл'' сэдэвт хэлэлцүүлэг болно.

Төрийн ордны А танхимд

11:00 цагт АН-аас сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагт сэтгүүлчидтэй уулздаг 4-11 уулзалт болно. Уулзалтад АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцож, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгнө.

   “Далайхүү” худалдааны төвд

11:00 цагт ухаалаг шуудангийн хайрцаг суурилуулах ажлын нээлт болно. Ерөнхий сайд болон МТШХХГ, шуудангийн компанийнхан оролцоно. /Хаяг: 32-ын тойргоос дээш Таван буудлын МТ ШТС-ын чанх хойно/

  MN мэдээллийн төвд

11.00 цагт Үндэсний их баяр наадмын тухай хуулийн талаар болон Үндэсний бөхийн холбоо, дархан аваргуудыг Авлигатай тэмцэх газарт шалгуулах асуудлаар “Дөрвөлжин Содбилэг” ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.30 цагт Булган аймгийн оюутан залуучуудын холбооноос “Анхдагч Булган” сар шинийн анхны золголтыг “Аса” циркт зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

  Үндэсний мэдээллийн төвд

13.00 цагт  Монголын сагсан бөмбөгийн ахмад зүтгэлтнүүд талцаад буй сагсан бөмбөгийн хоёр холбоог нэгтгэх талаар мэдээлэл хийнэ.

13.40 цагт Зая гэгээний номын айлдварыг Гүшиг дацан хийдээс зохион байгуулж байгаа тухай хэвлэлийн хурал зарлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
226
0 эможи
keyboard_arrow_up