Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Мон атом” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралд эрүүгийн хэрэг үүсгэжээ

2014 оны 4 сарын 30

Төрийн өмчит “Мон Атом” компанийн гүйцэтгэх захирал Ж.Билэгсайханд албан тушаалаа хэтрүүлэн онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр АТГ эрэн үүсгэн шалгаж эхэлжээ. Харин Ж.Билэгсайхан нь “Цацраг идэвхит ураны илрэлийг тогтоох, үнэлэх, мэргэжлийн хайгуул, судалгаа гүйцэтгэх, тайлан тооцоо хэлбэрээр шинжлэх ухаан техникийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай” нэг сая 90 мянган  ам.долларын өртөгтэй гэрээ байгуулсан аж. Гэвч ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр “Мон Зим” гэх компанийг шалгаруулсан үндэслэлээр буруутгагдаж буй ажээ.

Шалгалтын явцад ТӨХ-ноос “Мон Зим”-тэй гэрээ байгуулах чиглэл, зөвшөөрөл  олгоогүй, “Мон Атом”-ын ТУЗ-ийн гишүүд тус компанитай гэрээ байгуулж буйг мэдээгүй байсан. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж, тендергүйгээр “Мон Зим” компанитай гэрээ байгуулж, 981 мянган ам.доллар шилжүүлсэн баримт ч олджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2284
0 эможи
keyboard_arrow_up