Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Сэлбийн гүүрийг бүрэн шинэчилнэ

2014 оны 5 сарын 01

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлийн ажил  эхлээд байна.  Энэхүү төсөл хэрэгжиж дууссанаар 0.9 км урт, 1 чиглэлдээ 3 эгнээ нийт 6 эгнээ авто зам барихаас гадна  Сэлбийн гүүрийг бүрэн шинэчилж нэг чиглэлдээ 3 эгнээтэй 0,74 у/метр гүүртэй болох юм.

Мөн гэрэлтүүлэг, гэрэл дохио, ногоон байгууламж, тохижилтыг цогцоор нь шийдэхээр төсөлд тусгажээ. Энэхүү ажилтай холбоотойгоор ШУТИС-ийн баруун хойд уулзвараас  11-р хорооллын уулзвар хооронд  болон  Сэлбэ гол дээрх гүүрийн хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчилэн хааж, замын зурвасыг чөлөөлж эхлээд байна. 

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Бээжин констракшн инженеринг групп, Туслан гүйцтэтгэчээр Дүүрэн трейд ХХК, ЧММ ХХК-ийн түншлэл ажилалж байна. Энэхүү ажлыг энэ оны 11 сард ашиглалтад өгөх гэрээтэй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2354
0 эможи
keyboard_arrow_up