Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулсан татвар төлөгчдийг шалгаруулна

2014 оны 5 сарын 01

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Татвар төлөгчдийн өдрүүдийг зохион байгуулах тухай” А/342 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд татвар төлөгчдийн өдрүүдийг 2014 оны 05 дугаар сарын 05-наас 09-ний өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. Энэ үеэр нийслэл дүүргүүдийн бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулсан тэргүүний татвар төлөгч, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг шалгаруулж, сурталчилах юм. Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу тус өдөрлөгийг зохион байгуулах үйл ажиллагааны болон тэргүүний татвар төлөгчдийг урамшуулах, сурталчилгааны ажилд шаардагдах зардал болох 12 523 000 төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргана

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2356
0 эможи
keyboard_arrow_up