Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хог хаягдлын хураамжийг төвлөрүүлж, хог тээвэрлэлтийг сайжруулна

2014 оны 5 сарын 01

Нийслэл, дүүргээс хог хаягдлын менежментийг сайжруулах, ил задгай хууль бус хог хаягдлыг бууруулах талаар олон талт арга хэмжээ авч байна.

Энэ ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг дарга Хог хаягдлын хураамж төвлөрүүлэх тухай 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 169 тоот захирамж гаргалаа.

Захирамжийн дагуу ЗДТГ, Дэд бүтэц тохижилтын хэлтэс, Татварын хэлтэс, Хог тээвэрлэгч байгууллагууд хамтран хог хаягдлын хураамж төлөхгүй байгаа ААНБ, айл өрхийн хог хаягдлын хураамжийг бүрэн төвлөрүүлэх арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

2009 онд НИТХ-ийн тогтоолоор айл өрхийн хог хаягдлын хураамж сард орон сууцны айл өрх 2000 төгрөг, гэр хорооллын айл өрхийн хураамж 2500 байхаар баталсан байдаг.

Орон сууцны айл өрхийн хог хаягдлын хураамжийг орон сууцны контор, Сөх-өөр дамжуулан 80 гаруй хувьтай, Орон сууцны айл өрхийн хог хаягдлын хураамжийг орон сууцны контор, Сөх-өөр дамжуулан 80 гаруй хувьтай төвлөрүүлдэг аж. Ийнхүү төвлөрүүлсэн орлого нь эргээд айл өрхийн хог хаягдлыг тээвэрлэх үйл ажиллагааг санхүүжүүлэхэд хүрэлцдэггүй учир хураамж төлөхгүй байгаа айл өрхийн хог хаягдлын хураамжийг төвлөрүүлж, хог тээвэрлэлтийг сайжруулах зайлшгүй шаардлага гарч байгаа юм.

Иймээс өнөөдрөөс эхлэн Хог хаягдлын хураамж төвлөрүүлэх ажлын зохион байгуулалтын хувьд хог тээвэрлэгч байгууллагын орлогын байцаагч нар айл өрхөөс хог хаягдлын хураамжийг орлогын тасалбар таслан хураан авч тухай бүр татварын дансанд төвлөрүүлж ажиллахаар боллоо.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2359
0 эможи
keyboard_arrow_up