Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Гэрээ байгуулсны 20 жилийн ойг тэмдэглэв

2014 оны 5 сарын 01

“Монгол Улс, БНХАУ-ын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ” байгуулсны 20 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал, хүлээн авалтыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ 4 дүгээр сарын 25-ны өдөр Бээжин хотноо зохион байгуулав.

Эрдэм шинжилгээний хурлыг нээж Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар үг хэлэв. Манай талаас Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн үндсэн илтгэлийг тавьж, ШУА-ийн ОУСХ-ийн захирал Д.Шүрхүү, Стратеги судлалын хүрээлэнгийн эрдэм  шинжилгээний ажилтан  Б.Индра, хятадын талаас НШУА-ийн Ази, Номхон далай, стратеги судлалын хүрээлэнгийн захирал Ли Сян-ян, Төрийн Зөвлөлийн Судалгааны төвийн судлаач Ван Иминь, НШУА-ийн Угсаатан, антропологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Бао Шэнли нар тус тус илтгэл тавив. 

Хуралд  БНХАУ-ын Гадаад харилцааны яам, Худалдааны яамны албаны хүмүүс, Монгол Улсад сууж байсан ахмад элчин сайд, дипломатууд, Хятадын Орчин үеийн олон улс судлалын хүрээлэн, Бээжин Их сургуулийн Монгол судлалын салбар, Өвөр Монголын Их сургуулийн хөрш орнуудын судалгааны төв зэрэг эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачид, Бээжин хотод суралцаж байгаа монгол оюутнуудын төлөөлөл зэрэг 60 гаруй хүн оролцов.

Хурлын үеэр гэрээний ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, Хятадад суралцаж байгаа монгол оюутнуудын дунд зарласан эссе бичлэгийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн оюутнуудад шагнал гардуулав. Эссе бичлэгийн уралдаанд Бээжин хотын уламжлалт анагаах ухааны их сургуулийн III курсын оюутан Болдбаярын Мядагбадам тэргүүлж, Тяньжиний Багшийн их сургуулийн Бизнес удирдлагын I курсын оюутан Баттулгын Ундраа хоёрдугаар байр, Хятадын Дипломатын академийн магистрантурын III курсын оюутан Энхбаярын Очмаа гуравдугаар байранд шалгарав.

“Монгол Улс, БНХАУ-ын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ” байгуулсны 20 жилийн ойд зориулсан хүлээн авалтад БНХАУ-ын төр, засгийн болон бизнес, эрдэм шинжилгээний байгууллагууд, Бээжин дэх дипломат корпус, Монгол иргэдийн төлөөлөл болох 300 орчим хүмүүс оролцов. Хүлээн авалтын үеэр Элчин сайд Ц.Сүхбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн туслах сайд Лю Зеньчао нар үг хэлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2368
0 эможи
keyboard_arrow_up