Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Аж ахуйн нэгжүүд цахим тайланд шилжинэ

2014 оны 2 сарын 06

“Новасофт” компанийн санаачлагаар “Монгол такс ТМЗ” ХХК хамтран Сангийн яам, Хөдөлмөрийн яам, ТЕГ, МҮХАҮТ-ын дэмжлэгтэйгээр “Шинэ үеийн нягтлан бодогчид” хөтөлбөрийг энэ сарын 03-ны өдрөөс хэрэгжүүлж эхэллээ.

 Энэхүү хөтөлбөр нь аж ахуй нэгжүүдэд сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан санхүүгийн онлайн программ нэвтрүүлэх замаар санхүү, татварын тайланг бэлтгэх нягтлан бодох бүртгэлийн үйл явцыг бүрэн цахимжуулж, мэргэшсэн зөвлөх үйлчилгээ хүргэх зорилготой юм. Хөтөлбөрт 1500 жижиг дунд аж ахуйн нэгжийг хамруулж байгаа юм. Ингэснээр ААН-үүдийн санхүү бүртгэлийн систем боловсронгуй болохоос гадна бүртгэлийн үйл ажиллагаанд зарцуулж буй цагаа хэмнэн, татвар санхүүгийн эрсдлийг бууруулахад дэмжлэг болох юм. Мөн үүлэн тооцоололд суурилсан BAAZ-санхүү бүртгэлийн онлайн системээр байгууллагынхаа нягтлан бодох бүртгэлийг хөтлөн явуулах боломжтой болох юм байна. Тус хөтөлбөр ирэх дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
237
0 эможи
keyboard_arrow_up